ЭМЯ-ны мэдээлнээр өнөөдөр нийслэл хотод коронавирусийн 1 тохиолдол шинээр бүртгэгдэж нийслэл хотод нийт батлагдсан тохиолдол 91 болсон. Бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр нь нарийвчилбал,
- Баянгол дүүргийн 1,2,3,4,6,7,9,10,18-р хороонд нийтдээ 24 тохиолдол
- Баянзүрх дүүргийн 4 10 14 15 22-р хороонд нийт 25 тохиолдол
- Сүхбаатар дүүргийн 12 16 13 18-р хороонд нийт 12 тохиолдол
- Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19-р хороонд 13 тохиолдол
- Хан-уул дүүргийн 4 10 16 21 хороонд 15 тохиолдол
- Чингэлтэй дүүргийн 19-р хороонд 1 тохиолдол
- Багануур дүүргийн 4-р хороонд 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн 11 эмч, сувилагч эмчлэгдэж байгаа юм байна.