Баянгол дүүргийн 9 хороонд халдвар бүртгэгдээд байна

Баянгол дүүргийн 9 хороонд халдвар бүртгэгдээд байна

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн багц өвчлөлийн голомтыг хороогоор нь танилцууллаа. Одоогоор нийслэл хотын долоон дүүрэгт коронавирус илэрсэн бөгөөд үүнээс Баянгол дүүрэгт хамгийн олон хороонд бүртгэгдээд байна. Тодруулбал,

  • Баянгол дүүрэг-1, 3, 4, 6, 7, 8, 9, 10, 18
  • Баянзүрх дүүрэг-4, 10, 14 
  • Сүхбаатар дүүрэг-12, 13, 16, 18
  • Сонгино-хайрхан дүүрэг- 7, 16, 19
  • Хан-уул дүүрэг-10, 16, 21
  • Чингэлтэй дүүрэг- 19
  • Багануур дүүрэг- 4 хороонд тус тус коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. 

Өнөөдрийн тоон мэдээллээр Улаанбаатар хотод 5 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 75 боллоо. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь голомтын ойрын хавьтал бөгөөд ажиглан, тусгаарлах байранд байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна. Одоогоор Улаанбаатар хотын 26 тусгаарлан ажиглах байранд 1,403 иргэн байгаа аж.