Ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатарт хөл хорионд ороод буй, халдвар илрээгүй орон нутгийн иргэдийг буцаана гэж шийдвэрлэсэн.
Орон нутгийн иргэд www.119.mn сайтад бүртгүүлж, улмаар УОК-ын Шуурхай штабаас заасан хуваарь ёсоор оношлогооны төвд зорчих хугацаанаасаа 48 цагийн өмнө Ковид-19 вирусийн шинжилгээ өгөх юм.
Иймд шинжилгээ авах үйл явц өнөөдөр /2020.11.29/-өөс эхэлж байна.
Тэгвэл энэхүү үйл явц иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Учир нь шинжилгээ өгөхөөр иргэд хэт олноороо цугларсан, тэд халдвар хамгааллын дэглэм болоод хүн хоорондын 1,5-2 метрын зай барих зэрэг журмыг зөрчиж байна гэж байна. Сонирхуулахад, Нийслэлд ирээд гацсан 80 гаруй иргэн орон нутаг руугаа буцах хүсэлтээ УОК-т илэрхийлээд байна гэсэн албаны мэдээлэл байгаа юм.