Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 318 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар голомтлон тархсан аймгуудын тохиолдлыг нарийвчилбал,
- Улаанбаатар хотод-70
- Сэлэнгэ аймагт-167
- Дархан-Уул аймагт-35
- Дорноговь аймагт-21
- Говьсүмбэр аймагт-3
- Орхон аймагт- 22 бүртгэгдээд байна.
Эдгээрийг оруулаад улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман голомт байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Нийслэл хот, таван аймаг, Энхсаран сувилал, ХӨСҮТ гэсэн найман кластер буюу багц голомтод халдвар гарсан.
Харин иргэдийн зүгээс ХӨСҮТ-ийн ойр орчимд орон сууцны хороолол байдаг, хөл хөдөлгөөн ихтэй гэж болгоомжлоод байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү “Эмч ажилчид халдвар авч, зарим нь эмчлэгдэж, дараагийн шатны ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-ийг голомт гэж үзэх боловч нийтэд аюулгүй. Учир нь тусгаарлагдсан орчин. ХӨСҮТ-ийг цагдаагийн хамгаалалтад авсан, хатуу хамгаалалттай” гэсэн юм.