Халдвар гарсан байршил, ойрын хавьталд өртсөн эсэх мэдээллийг авдаг аппликейшнийг нэвтрүүлнэ

Халдвар гарсан байршил, ойрын хавьталд өртсөн эсэх мэдээллийг авдаг аппликейшнийг нэвтрүүлнэ

Улсын онцгой комиссын хуралдаанаар QR код нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. Иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлэх аж.

“Аппликейшн” нэвтрүүлснээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд QR код уншуулан халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм.

Мөн энэ удаагийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах, бэлэн байдлын зэргийг бууруулах эсэх талаар хэлэлцээгүй. Нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, гарах шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа үндэслэл, тооцоо, судалгаатай боловсруулж ирүүлэхийг комиссын гишүүд, нийслэл, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгалаа. Энэ долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.