Төв банк гурван их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлаа 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ.
Тодруулбал, 2017 онд 200 тэрбум төгрөг, 2018 онд их наяд төгрөгөөр бууруулсан байна.
Ингэхдээ “Эрдэнэсийн сан”-даа хадгалагдаж буй түүхийн үнэт эд зүйлс болон бусад үзмэрт олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, алдагдалаа бууруулсан санхүүгийн тайланг Прайсуотер-Хаус Куперс аудитын компанийн хийсэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулжээ. Цаашлаад Монголбанк ирэх хоёр жилд өөрийн хөрөнгийг эерэг болгох зорилт тавьсан байна.