Коронавирусийн вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалж байна

Коронавирусийн вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалж байна

“Pfizer”, “BioNTech” компаниуд вакцинаа эмнэлзүйд яаралтай горимоор нэвтрүүлэх хүсэлтээ АНУ-д өгөөд буй. Хэрэв АНУ-аас зөвшөөрөл олговол ирэх сарын 11-ний өдөр иргэдийг вакцинд хамруулах ажиллагааг эхлүүлнэ хэмээн тус улсын коронавирусийн эсрэг вакцины хөтөлбөрийн тэргүүн доктор Монсеф Слауи өнөөдөр мэдэгдсэн юм.

Тэгвэл манай улсад коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байгаа ажээ. 

Тодруулбал, Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ц.Ганзориг “Ковидын вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулж байгуулсан. ЗГХЭГ-ын дарга, ГХ-ны сайд гээд Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг бүх талаар яриа хэлэлцээр хийж ажиллана” гэж мэдэгдлээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө