Сэлэнгэ аймгийн 21 мянга гаруй иргэд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна

Сэлэнгэ аймгийн 21 мянга гаруй иргэд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Мандал сумдын бүх иргэдийг урьдчилсан шинжилгээнд бүрэн хамруулах үйл ажиллагаа идэвхтэй хийгдэж байна. Сүхбаатар сумын иргэдийг оршин суугаа багуудын гол гол байршлуудад өнөөдрөөс буюу 23-аас эхлэн  явуулын шинжилгээ авах багуудыг ажиллуулж эхэлжээ.

Батлагдсан 98 тохиолдол нь:

  • Алтанбулаг сум-2
  • Мандал сум \Зүүнхараа\ -3
  • Сүхбаатар сум \аймгийн төв\ -93 бүртгэгдээд байна.

Арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар түргэвчилсэн оношилгоонд 21.564  иргэн хамрагдаад байгаа ба батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал, тандалтын баталгаажуулах шинжилгээг /PCR/  644  иргэнд хийжээ. Мөн өссөн дүнгээр 2387 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамруулсан байна.  Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын 17  байранд  273 иргэн ажиглалтад байгаа бөгөөд Аймгийн нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 35 ортой коронавирусийн эмчилгээний тасгийг ажиллуулах бэлтгэлийг хангаад байна.

Мөн Улаанбаатар хотоос 10 мянган түргэвчилсэн оношлуурын тест татан авч нөөцөө бүрдүүлэхий зэрэгцээ нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орц, гарцыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг тогтмол  хийж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө