Астра вилла, Женерал таун хотхоны цэвэр усны шугам хоолойг халдваргүйжүүлж байна

Астра вилла, Женерал таун хотхоны цэвэр усны шугам хоолойг халдваргүйжүүлж байна

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра вилла, Женерал таун хотхоны цэвэр усны нэг гүний худгийг цэвэрлүүлэн, гурван усан сан, шугам хоолойг угааж халдваргүйжүүлэлт хийлгүүлж байна.

Тус хотхоны оршин суугчдаас энэ сарын эхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу дээж авч лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол стандартад заасан дээд хэмжээнээс их, болзолт эмгэг төрөгч нян Протей илэрчээ. Иймд гүний худгийн усыг унд, ахуйд хэрэглэхгүй байхыг оршин суугчдад зөвлөж, “Баатар дулаан хан” ОСНААК-д гүний худаг, ус нөөцлөх сав болон цэвэр усны шугам сүлжээг шавхалт хийн цэвэрлэж, угааж халдваргүйжүүлэх талаар албан даалгавар өгсөн хэдий ч коронавируст халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас энэ ажил удааширсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас оршин суугчдыг өдөрт хоёр удаа ундны цэвэр усаар хангах ажлыг УСУГ–тай хамтран зохион байгуулж, уржигдраас эхлэн худгийг лайдах, халдваргүйжүүлэх, усан санг угааж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлэн, хяналт тавин ажиллажээ. Халдваргүйжүүлэлт бүрэн хийгдсэний дараа ундны уснаас дахин дээж авч шинжилгээнд хамруулан стандартын шаардлага хангасан тохиолдолд оршин суугчдыг усаар хангах юм байна.

Эх сурвалж: МХЕГ