НМХГ-ын хяналтын байцаагчаас шинжилгээ авахад коронавирус илэрсэн гэв

НМХГ-ын хяналтын байцаагчаас шинжилгээ авахад коронавирус илэрсэн гэв

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын хяналтын байцаагчаас коронавирус илэрсэн талаар мэдээллээ. Тодруулбал, сэтгүүлчид асуулт асуух үеэр

Өнөөдөр НМХГ-ын нэг хяналтын байцаагчаас авсан түргэвчилсэн оношлуураар эерэг гэсэн хариу гарсан мэдээлэл байна. Энэ үнэн үү” гэж асуухад тэрбээр

-"Цэрэг цагдаа, эрүүл мэндийн ажилчид, мэргэжлийн хяналтынхан яах аргагүй эрсдэл бүлгийн хүмүүс. Тэр утгаараа хяналт тандалтын зорилгоор шинжилгээнд хамруулах арга хэмжээг бид авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд таны хэлсэн тохиолдол бүртгэгдсэн. Дэлхий дахинд 100 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авч үүнээс 4 мянга гаруй нь эндсэн” гэв.