УОК: Оюутнуудыг аймгуудад нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

УОК: Оюутнуудыг аймгуудад нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

УОК-ын шуурхай ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон Засгийн газрын Хэвлэлийн албан дарга Ц.Ганзориг нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуя “Ойрын хугацаанд хотод гацсан иргэдийг шинжилгээнд хамруулаад аймгуудад нь хүлээлгэн өгнө. Ялангуяа оюутнуудыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. ХӨСҮТ-д 400 ор бэлдсэн. Мөн хөдөө орон нутгийн бүх эмнэлгүүд бэлтгэлээ бүрэн хангасан. Хүн амын 5-10 хувьд халдвар тархаахад хичээн ор, оношлуур, эмч, эмнэлгийн ажилтан шаардлагатай вэ гэдэг судалгааг хийсэн. Судалгаан дээр үндэслэсэн татан авалтаа хийсэн” гэж мэдэгдлээ.