ЭМЯ: Замын-Үүдэд дөрвөн хүнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 582 боллоо

ЭМЯ: Замын-Үүдэд дөрвөн хүнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 582 боллоо

ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл өгсөнөөс хойш улсын хэмжээнд дөрвөн тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 582 боллоо. Энэхүү дөрвөн тохиолдол нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрлээ. Ингээд Дорноговь аймгийн хувьд 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байна" гэлээ.

Улсын хэмжээнд кластер маягаар бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол буюу дотоодын халдвар нийт 146 боллоо. Дотоодын халдварын тоог дэлгэрэнгүй танилцуулбал,

  • Улаанбаатар хотод-38
  • Сэлэнгэ аймагт-58
  • Орхон аймагт-17
  • Говьсүмбэр аймагт-1
  • Дархан-Уул аймагт-16
  • Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.