ЭМЯ: Халдварын голомтод шинээр 21 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 578 болов

ЭМЯ: Халдварын голомтод шинээр 21 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 578 болов

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодод бүртгэдсэн халдварын мэдээллийг танилцууллаа.

Өчигдөр  /2020.11.20/ 17 цагаас хойш манай оронд шинээр 21 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Улаанбаатар хотод-5
  • Сэлэнгэ аймагт-5
  • Дорноговь аймагт-6
  • Орхон аймагт-4 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт 38, Сэлэнгэ аймагт нийт 58, Дархан-Уул аймагт 16, Дорноговь аймагт нийт 12, Орхон аймагт нийт 16 тохиолдол, Говьсүмбэр аймагт нийт 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа голомт өвчлөлийн тоо 142 болж байна.