Орон нутгийн оюутнуудыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар судалгаа авч байна

Орон нутгийн оюутнуудыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар судалгаа авч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирус илрүүлэх шинжилгээнд дотуур байр болон гадуур байршиж буй орон нутгийн оюутнуудыг хамруулахаар судалгаа авч байна. Тодруулбал, их, дээд сургуулийн дотуур байр болон гадуур байршиж буй орон нутгийн оюутнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар судалгаа явуулж эхэлжээ. Уг судалгаанд орон нутгийн оюутан бүр хамрагдаж болох талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Судалгааг Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссын http://119.mn/ цахим хуудаст хандаж бөглөнө үү.