LIVE: Багануур дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгджээ

LIVE: Багануур дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгджээ

Нийслэлийн Багануур дүүрэгт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ гэж тус дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Тодруулбал, 2020 оны арван нэгдүгээр сарын 20- ны өглөө нэг сэжигтэй тохиолдол илэрч, улмаар ХӨСҮТ-д PCR-ын давтан шинжилгээ өгснөөр хариу нь эерэг гарч, тус дүүргийн иргэн коронавирусийн халдвартай болох нь батлагдсан байна.