Дархан-Уул аймагт халдварын голомтыг хумьж чадсан тул ТЭГ ЗОГСОЛТЫГ цуцалжээ

Дархан-Уул аймагт халдварын голомтыг хумьж чадсан тул ТЭГ ЗОГСОЛТЫГ цуцалжээ

Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомтыг хумьж чадлаа гэж Засгийн газраас мэдээлж байна. Тодруулбал, төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтандаа оруулсан байна.

Ингэснээр халдварын тархалт хумигдаж өнөөдөр /2020.11.21/ өглөө 06.00 цагаас эхлэн тус аймагт тогтоогоод байсан тэг зогсолтыг цуцлахаар болсон байна. Гэсэн хэдий ч халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахиж, гэртээ байхыг иргэдэд уриалж байна. Мөн шуурхай хариуцлагатай ажиллаж буй Эмч, мэргэжилтнүүддээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсье!” гэж Засгийн газраас мэдээлжээ.




Өнөөдөр туулай өдөр

15 минутын өмнө