Хүнс,  эм түгээлтийг автомашинууд 10:00-17:00 цагийн хооронд чөлөөтэй зорчино

Хүнс, эм түгээлтийг автомашинууд 10:00-17:00 цагийн хооронд чөлөөтэй зорчино

Өнгөрөгч шөнө УОК-ын ээлжит шуурхай хуралдаан болсон байна. Тус хурлаар хөдөлгөөн хорьсон энэ үед өдрийн цагаар хүнсний дэлгүүрүүдэд түгээлт хийх хувилбарыг танилцуулжээ. 

Учир нь зөвшөөрсөн 13 байгууллагын албан хаагчдыг өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарснаар хүнс, эмийн түгээлтэд саад учраад байсан юм. 

Тэгвэл хүнс үйлдвэрлэгч болон эм сангуудын түгээлтийн автомашинуудыг өнгөрөгч шөнийн дотор QR кодтой болгон, холболт хийж бүртгэлжүүлж дууссан гэх мэдээлэл байна. Ингэснээр хүнс, эм тээврийн автомашинуудын хязгаарлалтыг сулруулж 10:00-17:00 цагийн хооронд ч чөлөөтэй зорчих боломжтой болгосон байна. Энэ талаар УОК-ын албан ёсны мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна. Сонирхуулахад, Улаанбаатар хотод 8, 6 нэрийн 3731 хүнсний дэлгүүрийн 10 мянга орчим түгээлтийн автомашин байдаг байна.