Ч.Ганзориг: Караокегоор дамжиж халдвар авсан 18 иргэний 6 нь нэг орцонд амьдардаг

Ч.Ганзориг: Караокегоор дамжиж халдвар авсан 18 иргэний 6 нь нэг орцонд амьдардаг

Манай улсад энэ сарын 11-ны өдөр коронавирусийн халдвар дотоодод анх удаа бүртгэгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 122 тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал,

  • Сэлэнгэ аймагт-53 тохиолдол
  • Эрдэнэт-13 тохиолдол
  • Дархан-Уул-16 тохиолдол
  • Говьсүмбэр-1 тохиолдол
  • Улаанбаатар-33 тохиолдол
  • Дорноговь-6 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн 33 тохиолдлын 18 нь караокегоор дамжиж тархсан бөгөөд эдгээрийн 6 нь нэг орцны иргэн байна. Энэ талаар график зурган мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн тветтер хуудаснаа мэдээлжээ.