ШУУРХАЙ МЭДЭЭ: Монголд болсон цэргийн сургалтад хамрагдсан Герман цэргээс халдвар илэрчээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Монголд болсон цэргийн сургалтад хамрагдсан Герман цэргээс халдвар илэрчээ

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ОРОЛЦСОН МОНГОЛ-ХБНГУ ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН  ГЕРМАН ЦЭРГЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ-

Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ны Зэвсэгт хүчний хамтарсан сургалт манай улсад зохион байгуулагдсан билээ. Тус үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон байдаг. Албаны мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэгвэл тус сургалтад оролцсон нэгэн Герман цэргээс коронавирусийн халдвар илэрч тэрээр манай улсад 14 хоног тусгаарлагдаж байгаад өчигдөр /2020.11.19/ буцсан талаар Германы “Bayern” сайтад мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин түүний манай улсад байхдаа халдвар авсан уу, эсвэл ХБНГУ-аас манай улсад ирэхдээ халдвартай ирсэн эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна.

Учир нь өчигдөр /2020.11.19/ өглөө 8:00 цагийн орчимд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэн ХБНГУ-ыг зорьсон гэх албан бус мэдээлэл байгаа юм. Учир нь энэ талаар УОК-оос ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. 

Энэ мөн нэг зүйлийг дурдахад, тус цэргийн сургалтад Ерөнхийлөгч Х.Баттулга аравдугаар сарын 20 ны өдөр оролцож ХБНГУ-аас манай улсад ирсэн цэргийн алба хаагчидтай уулзсан байдаг. Улмаар тэрээр энэ үеэрээ ямар нэг маск зэрэг халдвар хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй нь гэрэл зурагт үлдсэн байдаг билээ. 

Хамтарсан сургалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов

Сонирхуулахад, тус сургалт нь байгуулагдаад дөрвөн жил болж буй бөгөөд энэ удаа манай улсын зэвсэгт хүчний “Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх” зорилгоор энэ оны аравдугаар сарын 2-30 ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцсон байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө