Аймаг хоорондын хөдөлгөөнийг БҮРЭН ЗОГСООВ

Аймаг хоорондын хөдөлгөөнийг БҮРЭН ЗОГСООВ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч ирэх арван хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоогоод буй.

Харин зарим аймагт өөр аймгаас ирээд тус газраа хөл хорионд орсон иргэдийг харьяа орон нутгийнх нь Онцгой комисстой нь ярилцаж, нутагт нь буцаана гэх шийдвэрүүд гараад байгаа билээ.

Тэгвэл аймаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн бүрэн зогсоосон байна.

Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нарт хандан “Цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд аймаг хооронд Улсын онцгой комиссын зөвшөөрлөөс бусад хөдөлгөөнийг бүрэн зогсоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг чиглэл болгож байна” гэсэн албан бичгийг илгээжээ. Ингэснээр Улсын онцгой комиссын зөвшөөрснөөс бусад иргэдийн хөдөлгөөн аймгууд хооронд бүрэн зогссон байна.

Л.Оюун-Эрдэнийн аймгийн засаг дарга нарт "Чиглэл өгсөн" албан бичиг