ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өглөөний 11:00 цагийн мэдээллээс хойш 13 тохиолдол шинээр нэмэгдэж монгол улсад нийт батлагдсан тохиолдол 518 боллоо" гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:
- Дархан-Уул аймагт 11
- Орхон аймагт 13
- Дорноговь аймагт 1
- Дундговь аймагт 1
- Сэлэнгэ 41
- Улаанбаатар төмөр замын харъяа байгууллагат 4
- УБ-т бүртгэгдсэн голомтод 14 нийтдээ 85 тохиолдол бүртгэгдээд байна.