ЭМЯ: ДЭМБ-ын хоолны зөвлөмж

ЭМЯ: ДЭМБ-ын хоолны зөвлөмж

Коронавируст халдварын үед амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, ариун цэврийн дэглэмийг сахихаас гадна хоол хүнсэндээ анхаарч, дархлаагаа дэмжих нь чухал юм. Та бүхэнд ДЭМБ-ын хоолны зөвлөмжийг хүргэж байна.

Шингэний хэрэглээ:

  • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
  • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

 Өөх, тосны хэрэглээ:

  • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх,
  • Транс тос хэрэглэхгүй байх
  • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

Мах, махан бүтээгдэхүүн:

  • Халуун шөлтэй хоол идэх
  • Уургаар баялаг өндөг гэх мэт хүнс хэрэглэх
  •  Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
  •  Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх

Жимс, хүнсний ногоо:

  • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
  • Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх

Гурил, гурилан бүтээгдэхүүн:

  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

  • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
  • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх