А.Амбасэлмаа: Өглөөнөөс хойш нийт 18 хүнээс халдвар нэмж илэрлээ

А.Амбасэлмаа: Өглөөнөөс хойш нийт 18 хүнээс халдвар нэмж илэрлээ

ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Э.Амбасэлмаа “11:00 цагаас хойш 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд коронавирус илэрч монгол улсад нийт батлагдсан тохиолдол 473 боллоо.  Тодруулбал,

  • ХӨСҮТ-д хийгдсэн 556 шинжилгээ багтаж байгаа бөгөөд нэг хүнээс буюу эмнэлгийн ажилтны шинжилгээнд халдвар илэрлээ.
  • Дархан-Уул аймагт 348 хүний сорьцод шинжилгээ хийхэд 4 хүнээс халдвар илэрсэн байна.
  • Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээр нь бүхэлдээ Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар хотод батлагдсан багц тохиолдлуудын ойрын хавьтал байна. Халдваруудыг голомт тус бүрээр танилцуулбал, Сэлэнгэ аймагт 23, Дархан-Уул аймагт 8, Говьсүмбэрт 1, Улаанбаатарт 15 тохиолдол бүртгэгдээд байна" гэв.