Говьсүмбэр аймагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал,
- Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 14:00 цагаас тэг зогсолт хийнэ.
- Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
- Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.
Мөн Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтанд авсан бөгөөд тус тохиолдолын хавьтлыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж буйг онцоллоо.