ЭМЯ: Улаанбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэрт нийт 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ: Улаанбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэрт нийт 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр аймгуудад халдварын багц тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 1643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ.

  • Тодруулбал, нийслэлд батлагдсан жолоочийн ойрын хавьтал 500 гаруй хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс халдвар илэрлээ,
  • Сэлэнгэд гарсан багц тохиолдлын ойрын хавьтлуудаас зургаан хүний шинжилгээнд халдвар илэрсэн,
  • Мөн Говьсүмбэр аймагт хийсэн тандалтын сорилоос нэг хүнээс халдвар илэрсэн. Ийнхүү монгол улсад батлагдсан коронавирусийн халдварын тохиолдол нийт 455 боллоо” хэмээн мэдэгдлээ.