УОК-ын хурлын үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга Ж.Амгалан "Коронавирус гарснаас хойш эмнэлгийн ажилчин, хилийн мэргэжлийн ажилчид, цагдаагийн албан хаагчид халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн олон улсын дүгнэлтүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн бүх албан хаагчийг тандалт шинжилгээнд хамруулахад нэг албан хаагчийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс тус албан хаагчийг тусгаарласан. Одоогоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар болон Алтанбулаг сумдуудад цагдаагийн нийт бүрэлдэхүүн хөл хорио тогтоох чиглэлээр ажиллаж байна" гэлээ.