Д.Нарангэрэл: Сүүлийн хоёр хоногт хүүхдийн амьсгалын замын болон тууралтат халдварт өвчин нэмэгдэж байна

Д.Нарангэрэл: Сүүлийн хоёр хоногт хүүхдийн амьсгалын замын болон тууралтат халдварт өвчин нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамны 17.00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хүүхдийн халдварт өвчлөлийн талаар мэдээллээ. Тэрээр “Сүүлийн хоёр хоногийн туршид бага насны хүүхдэд гар, хөл амны өвчин, амьсгалын замын халдвар, тууралтат халдвар гарах хандлагатай байна. Тиймээс хүүхэд өндөр халуурах, биеэр нь тууралт гарсан тохиолдолд 119 болон 1800-1910 утсанда хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахыг хүсье. Түүнчлэн 0-10 насны хүүхдийн асаргаа сувилгааг сайн хийх, хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна” гэлээ.

Үүнээс гадна иргэдийг зайлшгүй шаардлагагүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, утсаар хандан эмнэлгийн байгууллагад холбогдохыг санууллаа. Нийслэл даяар коронавирусийн халдварыг оношлох 18 цэгийг байрлуулсан. Мөн өрхийн эмнэлгүүд өнөөдрөөс эхлэн шинжилгээ авч байгаа. Иргэд шинжилгээ өгөхдөө 1800-1910 дугаар болон 119.мн гэсэн цахим хуудсанд регистрийн дугаараа оруулж цаг авах боломжтой бөгөөд шинжилгээний хариуг мөн цахимаар мэдэгдэх юм. Мөн иргэдийг шинжилгээ өгөхөөр очихдоо амны хаалт зүүж, бээлий өмсөхийг зөвлөлөө.

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө