Орхон аймагт хөл хорионд орсон иргэдийг харьяа онцгой комисст нь хүлээлгэн өгнө

Орхон аймагт хөл хорионд орсон иргэдийг харьяа онцгой комисст нь хүлээлгэн өгнө

Улаанбаатар хот болон орон нутагт цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод байна. Тэгвэл Орхон аймагт өөр аймгаас ирээд хөл хорионд орсон иргэдийг нарийн зохион байгуулалттайгаар маргаашаас эхлэн нутагт нь буцаахаар болсон байна. 

Тодруулбал, өөр аймгаас ирсэн иргэдийн мэдээллийг аваад, судалгаа гаргаж аймаг тус бүрээр нь ангилж, харьяа аймгийн онцгой комисст нь танилцуулж, хэрэв тус аймаг нь зөвшөөрвөл орон нутгийн иргэдийг нь хүлээлгэн өгөх ажээ. 

Иймд тус мэдээллийг уншиж байгаа иргэн та өөр аль нэг аймгаас Орхон аймагт очиж, хөл хорионд орсон бол ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө