А.Амбасэлмаа: Улаанбаатар хотын хэмжээнд ойрын хавьтлуудыг 100 хувь шинжилгээнд хамруулсан

А.Амбасэлмаа: Улаанбаатар хотын хэмжээнд ойрын хавьтлуудыг 100 хувь шинжилгээнд хамруулсан

УОК-оос цаг үеийн асуудлаар яг одоо мэдээлж байна. Энэ үеэр коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрээр “Сэлэнгэ аймгийн голомтод одоогийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдол байна. Сэлэнгэ аймгийн каластр тохиолдол Дархан Уул аймагт бас бүртгэгдсэн. Нийслэлд бүхий л хавьтлуудыг илрүүлж, хяналтад авсан байна. Гэхдээ тандан судлах үйл ажиллагаа үргэлжлэх болно. Сэлэнгэ аймаг руу өчигдөр Улаанбаатар хотоос хоёр баг явсан байгаа.

Сэлэнгэ аймгийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Батлагдсан тохиолдлын явж буй зам, маршрутыг олон нийтэд мэдээлсэн. Тэдгээр иргэнтэй ямар ч хавьталгүй хүн сайн дураар шинжилгээ өгч болно. Ойрын хавьтлын шинжилгээг Улаанбаатар хотод 100 хувь хийсэн. Харин дам хавьтлын 80 хувийг шинжилгээнд хамруулаад байна. Учир нь дам хавьтлын хүмүүс нэмэгдэх магадлалтай байгаа юм. Цаашид ойрын болон дам хавьтлын тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй” гэлээ.