Тээвэр хийсэн иргэний хариу СӨРӨГ гарсан ч, түүнийг одоог хүртэл тусгаарлаж байгаа юу

Тээвэр хийсэн иргэний хариу СӨРӨГ гарсан ч, түүнийг одоог хүртэл тусгаарлаж байгаа юу

ОХУ-аас ирсэн жолооч Д-ын хавьтагч болох нэр бүхий борлуулалтын компанийн хоёр ажилтныг сэжигтэй хэмээн тусгаарласан гэх мэдээлэл гарсан. 

Харин мэдээлэлтэй холбогдуулж, ТЭСО корпорациас мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд, “ТЭСО корпорацийн ажилтнуудаас вирусийн халдвар илэрчээ” гэсэн баталгаагүй мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж байна. Бид ч мөн хэвлэлийн мэдээлэлтэй байгаа бөгөөд энэ нь шууд бус хамааралтай Грийн импекс компанийн ажилтнууд байх магадлалтай гэх мэдээлэлтэй байна” гэж мэдэгдсэн юм. 

ТЭСО корпорацийн мэдэгдэл

Мөн энэ талаар ЭМЯ-ны мэдээллийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулахад, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ТЭСО корпорацын хоёр ажилтны шинжилгээ эерэг гарсан гэдэг мэдээлэл сошиалаар явж байна. ТЭСО корпорацид ажилладаг хүний сорьцийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол байхгүй.

Үүнтэй нэр холбогдсон учир нь батлагдсан нэг тохиолдлын хавьтлын хавьтал болсон хүний гэр бүлийн гишүүн нь ТЭСО корпорацад ажилладаг юм байна.

Тийм учраас энэ бол ойрын хавьталд орохгүй, бараг гурав дахь хавьтал. Гэхдээ тээвэр хийж байсан учраас Төв аймагт тусгаарласан. Өнөөдөр шинжилгээний хариу сөрөг гарсан" гэсэн юм. Тэгвэл тус жолоочийг өнөөдрийг хүртэл тусгаарлаж байгаа гэх албан бус мэдээлэл байна. 

Сонирхуулахад, ТЭСО корпорацийн хувьцааг УИХ-ын гишүүн Одонгийн Цогт-Гэрэл нарын хүмүүс эзэмшдэг бөгөөд түүнийг тус корпорацийн Ерөнхийлөгч гэдэг. Харин ТЭСО корпорацийн мэдэгдэлд дурдсан Грийн импекс компанийг ТЭСО компанийн эзэмшигч Одонгийн Сайнжаргал, Одонгийн Дамжин нарын хүмүүс эзэмшдэг байна. Товчхондоо дээрх компаниуд нэг эзэнтэй ч, мэдэгдэлд дурдсанаар үйл ажиллагаа, санхүү, байршлын хувьд бүрэн тусдаа байгууллагууд ажээ. 

УБЕГ-ын мэдээлэл

УБЕГ-ийн мэдээлэл




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө