УНТЭ-ийн гал тогооны ажилтанг тусгаарлажээ

УНТЭ-ийн гал тогооны ажилтанг тусгаарлажээ

Улсын нэгдсэн төв эмнэлэг /УНТЭ/-ийн гал тогооны ажилтанг тусгаарласан байна. Учир нь уг тогооч коронавирусийн халдвартай ачаа тээврийн жолооч Д-ийн дүү МУБИС-ийн оюутантай уулзсан нь тогтоогджээ. Уг мэдээллийг албаныхан үгүйсгэхгүй байгаа бөгөөд тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийг явагдаж байгаа юм байна. Тодруулбал, эмнэлэгт хөл, хорио тогтоогоогүй бөгөөд амбулаториор өвтөнүүдээ үзэж байгаа аж.