Сэлэнгэд 19 хүний сорьц түргэвчилсэн тестээр эерэг гарсан ч PCR-ын шинжилгээгээр баталгаажуулна гэв

Сэлэнгэд 19 хүний сорьц түргэвчилсэн тестээр эерэг гарсан ч PCR-ын шинжилгээгээр баталгаажуулна гэв

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт өчигдөр нийт 22 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад, эерэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Сэлэнгэ аймагт эхлээд нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь 11 настай хүү халдвартай нь батлагдсан. Тэрхүү хүү нь анх Сэлэнгэд илэрсэн тохиолдлын ойрын хавьтал байсан. 

Одоогоор Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна. Түрүүчийн батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор бид халдвартай хүний ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан. Нарийвчилсан шинжилгээгээр баталгаажуулж байж олон нийтэд мэдээлнэ” гэсэн юм.

Түргэвчилсэн оношлуурын үнэн байх магадлал нь 70-80 хувь байдаг ажээ.