А.Амбасэлмаа: Жолоочийн ойрын хавьтлын нэг хүн, ачаа тээврийн хоёр жолоочоос халдвар илэрлээ

А.Амбасэлмаа: Жолоочийн ойрын хавьтлын нэг хүн, ачаа тээврийн хоёр жолоочоос халдвар илэрлээ

ЭМЯ-наас өдөр бүр 11:00 цагаас хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийснээс гурван хүнээс халдвар илэрлээ. Үүний хоёр нь Сэлэнгэ аймагт орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочоос халдвар илэрсэн. Мөн Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч нарийвчилсан шинжилгээ авах ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлд кластерлан гарсан багц тохиолдлын хувьд ойрын хавьтал болох 80 гаруй хүнээс гурав удаагаа шинжилгээ авахад нэг хүнээс халдвар илэрсэн байна. Ийнхүү манай улсад батлагдсан нийт халдварын тоо 434 боллоо” хэмээн мэдээллээ.