Хэнтий аймаг руу хулгайн замаар явсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Хэнтий аймаг руу хулгайн замаар явсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Өчигдөр Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат Улаанбаатараас тус аймгийн Баянхутаг суманд хулгайн замаар очсон хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээнээс халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ.

Харин өчигдөр 23:00 цагт Аймгийн онцгой комиссын хуралдаан болж үүссэн нөхцөл байдлыг 11 дүгээр сарын 16-ны 22:00 цагт хяналтдаа бүрэн авсныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдэгдэж, хоёр тохиолдлыг PCR шинжилгээ хийлгэхээр 01:20 цагт ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн, хариу өнөөдөр орой /2020.11.17/ гарна гэдгийг мэдэгдсэн байна. Харин ХӨСҮТ-д хийгдсэн нарийвчилсан шинжилгээний хариу сөрөг гарсныг албан ёсоор аймгийн шуурхай штабт мэдэгджээ.