“Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан 3 иргэний PCR шинжилгээний хариу гараагүй байна”

“Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан 3 иргэний PCR шинжилгээний хариу гараагүй байна”

Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Улаанбаатараас очсон хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээгээ авахад эерэг гарсан талаар мэдээлсэн билээ.

Энэ  талаарЭМЯ-ны 17.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Цахим орчинд Хэнтий аймгийн иргэдээс коронавирус илэрлээ гэсэн мэдээлэл тархсан байна. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар гурван иргэний шинжилгээ эерэг гарсан. Тэдгээр иргэний PCR-г харьяаллын дагуу Дорнод аймаг руу явуулсан. Удахгүй хариу гарна” гэлээ.

ПСР шинжилгээний хариу сөрөг гарах магадлалтай бөгөөд Дархан-Уул аймагт 4500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад долоон хүнд эерэг гарсан хэдий ч PCR шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө