Хэнтий аймагт хулгайн замаар очсон хоёр хүний түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус илэрчээ

Хэнтий аймагт хулгайн замаар очсон хоёр хүний түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус илэрчээ

Хэнтий аймгийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Тус аймагт Улаанбаатараас очсон хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээгээ авахад эерэг гарсан байна. Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэдгээр иргэн нь 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар гарсан байна. Тэднийг Цэнхэрмандалын постноос буцаахад голынхоо урдуур Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайран, аймгийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд, Хэнтий аймгийн төвөөс 70-аад км Заан ширээ гэдэг газарт гэртээ байгаа юм байна.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: Тэдгээр хүнээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авсан. Хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаад зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг хаах, үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлчилгээний байгууллагыг түр зогсоох, аймгийн төвийн гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэрийг гаргаж байна” гэв.