ЭМЯ: “ТЭСО” группийн ажилтнуудаас коронавирус илэрсэн гэдэг нь худал мэдээлэл

ЭМЯ: “ТЭСО” группийн ажилтнуудаас коронавирус илэрсэн гэдэг нь худал мэдээлэл

Сүүлийн үед иргэдийн дунд ТЭСО группийн хоёр ажилтнаас коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл түгээд буй. Энэ талаар ЭМЯ-аас албан ёсны тайлбар хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар “ТЭСО группийн хоёр ажилтнаас коронавирус илрээгүй. Харин нэг батлагдсан тохиолдлын хавьтлын гэрийнх нь хүн ТЭСО группд ажилладаг байсан нь тогтоогдсон. Энэ хүн хавьтлын ойрын хүрээлэлд багтаагүй. Гуравдахь хавьтал болсон. Гэхдээ тээвэр хийж байсан жолооч учир тусгаарласан. Тус иргэн Төв аймагт байсан бөгөөд бидшинжилгээ авахад коронавирус илрээгүй” гэв.