Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ. Учир нь манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаад байгаа юм. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн гурван иргэнээс гадна, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 40 гаруй иргэн коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энхсаран сувиллаас 40 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн.
-ТУСГААРЛАХ БАЙРНЫ ЖУРАМ БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛАХЫГ Ө.ЭНХТҮВШИН САЙД Д.САРАНГЭРЭЛ САЙДАД ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ-
Иймд хариуцлагагүй, тусгаарлалтын дэг журам зөрчигдсөний улмаас дотооддоо халдвар алдагдав уу, “Энхсаран” гэх сувиллыг хэн гэж албан тушаалтан, ямар шалгуураар сонгов зэрэг асуудал нийгэмд үүсээд байгаа юм. Мөн Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, ОБЕГ-ын дарга асан Т.Бадрал нар тусгаарлах байрыг хэрхэн шалгаруулснаа тайлбарлах уу гэсэн асуулт ч гараад байна.
Тэгэхээр Тусгаарлах байрыг яаж шалгаруулснаа Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, 2020.07.17н хүртэл ОБЕГын даргаар ажилласан Элчин сайд Бадрал нар тайлбарлаж болно, тийм үү?! pic.twitter.com/5luSjVvGuf
— Эрх чөлөөт Оргио (@110Orgio) November 15, 2020
Учир нь энэ оны гуравдугаар сарын 08 ны өдөр гаргасан Ө.Энхтүвшин сайдын тогтоолд “Коронавируст халдвар голомтлон гарсан улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлан ажиглах журмыг боловсруулан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаар батлуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Улсын онцгой комиссын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.
-Д.САРАНГЭРЭЛ САЙД ТАЙЛБАР ХИЙВ-
Мөн Т.Мөнхсайхан сайдын мэдэгдлийн дараа нийгэмд Энхсаран сувилалд Д.Сарангэрэл сайд оролцоотой гэх худал мэдээлэл тархсан юм. Харин энэ мэдээлэлд тэрээр “Энхсаран сувилал таных уу,хэлээд өгөөч гэж таван ч сэтгүүлч асуулаа. Бишээ.Надад хамааралгүй гэж хариулъя. Хөл хорио сунгачихаад байхад жон жон гэх муухай юм. Сайхан цаг ирэхээр харин ч нэг яринаа. Тэр үед "Ну погоди"” гэсэн мэдээллийг хийсэн юм.