А.Амбасэлмаа: “Энхсаран” сувилалын үйлчлэгч, Сэлэнгэ аймгийн нэг хавьтлаас коронавирус илэрлээ

А.Амбасэлмаа: “Энхсаран” сувилалын үйлчлэгч, Сэлэнгэ аймгийн нэг хавьтлаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас дотоодод үүсээд буй нөхцөл байдлын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.  ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр мэдээлэл хийснээс хойш гурван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 431 болж байна” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа" 2020 оны 11-р сарын 15-нд Улаанбаатар хотын хоёр лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь аравдугаар сард Улаанбаатар Будапешт чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс, “Энхсаран” сувилалын нэг үйлчлэгч, Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн нэг тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрлээ" гэв.