Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ. Тухайлбал, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ шат шатандаа хэрхэн хэрэгжиж байгааг хэлэлцсэн. Өнөөдөр 18:00 цагт Шадар сайд шат шатны Онцгой комиссийн дарга нартай цахимаар хуралдаж, гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм.
Мөн батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр болон дам хавьтлын шинжилгээ бүрэн хийгдэж дуустал ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй. 21 аймаг болон нийслэл хотод орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Нийгмийн сүлжээгээр орон нутгийн иргэдийг энэ сарын 18-нд гаргана гэсэн худал мэдээлэл яваад байна. Ийм шийдвэр гараагүй" гэлээ. Мөн тусгай зөвшөөрлийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй зөрчил гарсан байна.