ВИДЕО: ГГМХ-ний зохицуулагч Э.Одбаяр халдвар аваад эдгэрсэн үү

ВИДЕО: ГГМХ-ний зохицуулагч Э.Одбаяр халдвар аваад эдгэрсэн үү

Манай улсад дотооддоо коронавирус цар тахлын халдварыг алдсан тул гамшгийн зэрэглэлээ нэмэгдүүлж бүх нийтийн бэлэн байдал зарлаж, тав хоногийн чанга хатуу хөл хориог сунгаад байна. Мөн эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ энэ сард авч ирэх байсан тусгай үүргийн долоон нислэгийг тодорхойгүй хугацаанд цуцлаад байна. 

-ГАДААДААС ИРЭХ ИРГЭДИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАЖ БОЛОХ УУ-

Иймд гадаадад гацсан Монголчууд тус шийдвэрийг буруутгаж байгаа юм. Тодруулбал, цар тахлын улмаас “Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн” /ГГМХ/ байгуулагдаж гурван шаардлагыг тавьж ирсэн. Үүнд, “Гадаадад гацсан Монгол иргэдээ татаж авах, Тусгаарлалтын 21 хоногийг 14 хоног болгох, Тусгаарлалтын байрны орчин, нөхцөлийг сайжруулах” гэсэн гурван шаардлагыг тавьдаг. Учир нь халдварын нууц үеийн хугацаа 7-10 хоног, тус хугацаанд шинжилгээг хэд ч авч болно гэж анх мэдэгдэж байсан билээ.

-ТЭДНИЙ ХЭН НЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА ВЭ-

Мөн тус хөдөлгөөний зарим иргэд халдвар аль эрт тархсан байж болзошгүй гэж мэдээлж буй. Тухайлбал, Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөн /ГГМХ/-нийзохицуулагч Э.Одбаяр хэвлэлд саяхан өгсөн тайлбартаа “10 хүнээс шинжилгээ авчихаад сая хүнд халдвар тархаагүй байна гээд байж болохгүй. Миний хувьд энэ оны эхээр корона тусаад эдгэрсэн” гэж мэдэгдээд байгаа юм. 

Харин ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү үүнийг дайсагнаж байгаа үйл ажиллагаа гэж эрс буруутгаж байгаа билээ. 

Мөн ОХУ-аас ирсэн жолооч Д тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад гэртээ харьснаас, дөрөв хоногийн дараа коронавирусийн халдвар илэрсэн. Иймд зарим эх сурвалжууд гэрийн 14 хоногийн тусгаарлалтыг цуцалсан нь буруу байсан, учир нь ГГМХ-ний зохицуулагч Э.Одбаяр тус тусгаарлалтыг цуцлуулсан гэх зорилтод байж болзошгүй мэдээлэл цахим орчинд сүүлийн үед тархах болсон билээ. 

Гэтэл, есдүгээр сарын 14-ны өдөр хуралдсан УОК-ын шийдвэрээр гадаадаас ирсэн иргэд “гэртээ 14 хоног тусгаарлагддаг” байдлыг цуцалж, тус шийдвэрийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг нийтэд мэдээлж байсан билээ. Харин үүний дараа буюу есдүгээр сарын 15-ны БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И  манай улсад айлчилсан билээ. Үнэндээ түүний айлчлалтай холбогдуулж тус хориог цуцалсан байжболзошгүй юм. Мөн коронавирусийн халдвартай гэх жолооч Д хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энхсаран” сувилал дотор байхдаа халдвар авсан болов уу гэж таамаглаж байна” гэж мэдэгдсэн. Мөн тус вирусээр өвчилсөн иргэн Д.Мөнхбат ч ийм мэдэгдлийг хийгээд буй.

-БУРУУ ОНОШИЛЖ БАЙГАА ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ИРГЭДЭД ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ-

Мөн сүүлийн үед олон нийтийн сүлжээнд нэгэн ноцтой мэдээлэл гарах болсон. Учир нь ХБНГУ /Герман/-д амьдарч байгаа АШУ-ны доктор Д.Нямбаяр гэх иргэн “ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай оношоор эмчлүүлж байсан найман хүнээс хөндлөнгийн шинжилгээ авахад дөрөв нь эрүүл хүмүүс байж таарсан” гэж мэдэгдээд байна. 

Иймд “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх … тухай” хуулийн 9.13-д Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэсэн заалт бий. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд эдгээр хүмүүсийн хэн нь худал мэдээлэл тарааж байгааг хуулийн байгууллага олж тогтоох үлдэж байна. 

-Э.ОДБАЯРЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙГАА ЮУ-

Тэгвэл Э.Одбаярыг иргэдэд коронавирус цар тахлын талаарх худал мэдээлэл тараасан байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж эхэлсэн талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө