“Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүс яаралтай холбоо барих утасны дугаараа үлдээнэ үү

“Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүс яаралтай холбоо барих утасны дугаараа үлдээнэ үү

Улаанбаатарт бүртгэгдсэн голомтын ойрын хавьтлын 73 хүнийг тусгаарлаж шинжилгээнүүдийг хийж байх үед халдвар илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 255 болжээ. Мөн халдварын тархалтыг хяналтдаа авахын тулд 2, 3 дугаар хавьтлуудыг хяналтдаа авч тусгаарлаж байгаа аж.

Өчигдөр батлагдсан тохиолдлын ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос нь халдвар илэрсэн бөгөөд хавьтлуудыг тогтоож үзэхэд энэ хүн нь “Эмоци” продакшны тоглолтыг үзсэн нь тогтоогджээ. Мөн халдвар батлагдсан оюутнууд маршрутаа худлаа хэлсэн учир тагнуул, цагдаа мөрдөж, маршрутыг тогтоосон байгаа. Эдгээр оюутнууд нь цайны газар, караокед болон ойрын харилцаанд орсон гэх мэт асуудлууд гарсан учир эрсдэлтэй гэж үзэн анхаарлаа хандуулж ойрын хавьтлуудыг олж шинжилгээ хийсэн. Илэрсэн 9 хүний тухайд эхний тохиолдолдоо шинжилгээ сөрөг гараад давтан шинжилгээн дээр гурван тохиолдол нь илэрсэн. Ойрын хавьтлуудын эхний шинжилгээнээс хэдийгээр халдвар илрэхгүй байгаа ч хавьтлуудаас гарах эрсдэл байгаа учир хатуу хөл хориог ХӨСҮТ-өөс 14 хоног сунгах хүсэлт гаргасан байгаа талаар өнөөдөр ЭМЯ-наас онцлон хэллээ.

Мөн “Эмоци” продакшнаас дараах зарыг тавьжээ.

Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын

  • 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50,
  • 16 дугаар эгнээний 35-44,
  • 15 дугаар эгнээний 36-46,
  • 14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.