Гамшгийн зэрэглэлийг нэмэгдүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж тав хоногийн хөл хорио тогтоогоод байна. Иймд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчтай уулзаж байна. Учир нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тоог нэмэгдүүлж, ажиллах цагийг багасгах чиглэлийг өгчээ.
