Гамшгийн зэрэглэлийг нэмэгдүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбогдуулж Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотод зорчих автомашины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Тодруулбал, хөл хорионы хязгаарлалтад ороогүй хөдөлмөр эрхлэдэг иргэд болоод бусад шалтгаанаар зорчиж байгаа хүмүүсийг хувийн автомашинаар нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй, явганаар эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж, цагдаагийн алба хаагчид авто зам дээр хязгаарлалт хийж байна. Энэ нь цар тахлын тархалтыг зогсоохын тулд иргэдийн хөдөлгөөнийг улам бүр хумьж, хязгаарлаж байгаа үйлдэл гэж зарим эх сурвалжууд онцолж байна.
Хувийн машин явуулахгүй гэнээ. Ажилдаа явж бна гэсэн тэгвэл алх гэхийм. Нисэх рүү алхах уу. Ажиллах ёстой байгууллагынхныг бичиг баримтыг нь шалгаад явуулж болдоггүй юм уу. Заавал нэг чирэгдэл үүсгэж бдаг нээрээ хэлэх үг алга аа pic.twitter.com/rszCcYlApN
— Элбэрэлт (@Elberelt_D) November 12, 2020
Ингээд хувийн унаагаар зорчуулахгүй бналээ шүү pic.twitter.com/CDCuatfqvl
— ??Byambagerel Ochirsukh (@Byambagerel1) November 13, 2020