Халдвар авсан Сэлэнгэ аймгийн иргэн өрхийн болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлсэн гэв

Халдвар авсан Сэлэнгэ аймгийн иргэн өрхийн болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлсэн гэв

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол 70 настай эмэгтэй ач хүү, бэртэйгээ хамт амьдардаг. Хүү нь одоогоор хөдөө ажиллаж байгаа  аж. Тус иргэн 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 38 хэм халуурч, хоолой нь өвдсөн, дотор муухайрсан өгүүлэмжтэйгээр өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Улмаар 2020 оны 11 сарын 9-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн ЭХО рентгений эмчид  үзүүлжээ. Иргэн Ц арван хоногийн өмнөөс ханиалгаж байсан гэв. 

Мөн тэрээр бэр, хүүгийн хамт 11 сарын 8-ны өдөр Дархан Уул аймаг руу вагоноор зорчин, Оргил төв, Бирж, Дархан их дэлгүүрээр явж тус өдөртөө мөн вагонаар Сүхбаатар аймагтаа буцан ирсэн байна. Одоо тус иргэнтэй хамгийн ойрын хавьталд орсон эмч, хүмүүстэй уулзаж сорьц авч, иргэн Ц-тэй хамт ХӨСҮТ-рүү явуулах гэж байгаа аж. Дам хавьтлуудыг аймгийн онцгой комиссоос тогтоохоор ажиллаж байна.