А.Амбасэлмаа: Халдвартай жолоочийн ойрын хавьтал болох үлдсэн 48 хүний шинжилгээ сөрөг гарсан

А.Амбасэлмаа: Халдвартай жолоочийн ойрын хавьтал болох үлдсэн 48 хүний шинжилгээ сөрөг гарсан

Эрүүл мэндийн яам болон УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өглөө мэдээлэл хийх үед ойрын хавьтал 73 хүнээс 48-ынх нь хариу гарч нэг хүнээс халдвар илрээд байсан бол үлдсэн ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулж дуусахад коронавирусын халдвар илэрсэнгүй. Дам хавьтал болсон 219 хүнээс мөн халдвар илрээгүй” гэлээ.

Мөн тухайн халдвар авсан иргэдийн нэр, зураг, амьдардаг газрын ойр орчныг харуулсан зураг бичлэгийг олон нийтэд дэлгэхгүй байх, коронавирусийн халдвар энд, тэнд илэрсэн гэх утгатай буруу ташаа мэдээллийг иргэдэд түгээж хүмүүсийн дархлааг унагаахгүй, мөн бидний ажилд саад болохгүй байхыг ЭМЯ-наас хүслээ.