ХӨСҮТ: Ойрын хавьтал болох 16 хүний шинжилгээний хариу үдээс хойш гарна

ХӨСҮТ: Ойрын хавьтал болох 16 хүний шинжилгээний хариу үдээс хойш гарна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс халдвар авсан жолоочийн гэр бүлтэй ойрын хавьтал болсон 16 хүний шинжилгээний хариу өнөөдөр /2020.11.11/ гарна гэдгийг мэдээлэв. Тус төвийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Бид халдвар авсан иргэдтэй ойрын хавьтал болсон 16 иргэнээс шинжилгээ авсан.  Ковид-19 халдвар авсан иргэдтэй ойрын хавьтал болсон 16 хүний шинжилгээний хариу үдээс хойш гарна" гэв. Тиймээс  иргэд  амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагаж мөрдөхийг  Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн зөвлөж байна.

Улсын онцгой комиссоос 21 хоногийн дэглэмээс гэртээ гарч гадуур явсан жолоочийн гэр бүлээс халдвар илэрсэнтэй холбогдуулан нийслэлд гурав хоног хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Манай улсад өнөөдрийг хүртэл дотоодод халдварыг алдаагүй ба өчигдрийн байдлаар гадаадаас зөөвөрлөгдсөн 378 тохиолдол батлагдаад байсан юм.