Халдвар авсан жолооч энэ сарын 8-нд UB palace-д “Хархан нүдэн” тоглолт үзжээ

Халдвар авсан жолооч энэ сарын 8-нд UB palace-д “Хархан нүдэн” тоглолт үзжээ

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.11/ өглөө 04 цагт хуралдаж, бүх шатны боловсролын байгууллага болон Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан.

Учир нь Алтанбулаг боомтоор Монгол ирээд тусгаарлалтад 21 хоноод, гэртээ гарсан жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн юм.

Иймд дотооддоо халдвар алдсан тохиолдол гарсан тул гурав хоногийн хөл хорио тогтоогоод байгаа билээ. Мөн халдвар авсан жолоочийн явсан маршрутыг гаргасан байна. Гэтэл тэрээр энэ сарын 08 ны өдөр UB palace концертын танхимд болсон “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн байна.