УОК: Тусгаарлалтад 21 хоноод гэртээ харьсан жолоочоос коронавирус илэрлээ /ВИДЕО/

УОК: Тусгаарлалтад 21 хоноод гэртээ харьсан жолоочоос коронавирус илэрлээ /ВИДЕО/

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.11/ өглөө 04 цагт хуралдаж, бүх шатны боловсролын байгууллага болон Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан. Тэгвэл Алтанбулаг боомтоор Монгол ирээд тусгаарлалтад 21 хоноод гэртээ гарсан тээврийн жолооч гэртээ харьсны дараа коронавирус илэрсэн гэж мэдэгдлээ. Мөн жолоочийн гэр бүлийн хүнээс халдвар илэрчээ. 

Халдвар  авсан хоёр иргэний маршрутын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Амгалан “Гурван хоногийн тандалт судалгааны явцад Улаанбаатар хотоос бусад аймаг руу хүнс, шатахуун, эмнэлгийн тусламж, оршуулга буяны ажилд гарах хөдөлгөөнүүдийг тодорхой хяналттайгаар явуулна. Ингэхдээ иргэдийн халууныг хэмжиж, тандалт, асуумж бөглүүлж гаргана. Эхний ээлжид нэгдүгээр хавьталд орсон 16 хүнийг тогтоосон. Тэдгээр иргэн шинжилгээнд орж байна. Тиймээс иргэд халдвар нийтэд тархсан гэж бодож айж, сандарч болохгүй. Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран өнөө шөнөдөө хавьтлуудыг тогтооно. Иргэдийг нэг бүрчлэн тандалт, шинжилгээнд хамруулна” гэв.