ВИДЕО: "Энхсаран" сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ

ВИДЕО: "Энхсаран" сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан арваннэгдүгээр сарын 10-ны 18 цагаас ХӨСҮТ-д Коронавирусын халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдсан байна. Тус шуурхай хурлаар Эрүүл мэндийн сайд дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна. 

ҮҮНД: 

  • -Энхсаран сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлахаар боллоо. ХӨСҮТ-д орны бэлэн байдлыг бүрэн хангаж, өнөө шөнөдөө ХӨСҮТ-ийн тусгаарлалтанд байршиж дуусах юм.  Бүх орны нөөц, бэлтгэл ажлыг хангасан. 
  • -Халдварын голомтонд ажиллаж буй бүх эмнэлгийн ажилчид 5 сая төгрөгийн урамшууллыг авсан. Харин лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгохоор болов
  • -нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах нөөц байгаа учраас ХӨСҮТ-ийн хэрэгцээт бүх хэрэгслээр хангах 
  • -Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийг олгох 
  • -Коронавирусын халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машинуудын засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-аас шийдэх 
  • -ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх
  • -Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх
  • -Голомтонд ажиллаж буй эмч, ажилчдын амрах байр, хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх
  • -Коронавирусын халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх 
  • -ХӨСҮТ-д хоёр лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.

Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тус нислэгээр ирсэн хүмүүсийг Энхсаран сувилалд тусгаарлаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Харин тусгаарлалтад байсан иргэд албаны хүмүүсийг шаардлага, хорио цээрийн дэглэм зөрчиж байсан байж болзошгүй бөгөөд мөн тусгаарлах байрны орчин шаардлага хангахгүй байсан байж болзошгүйг доорх видеонд албан хүмүүс дурьдаж байна. Тус мэдээллийг ЭМЯ-наас олон нийтэд цацсан ч удалгүй устгасан юм. 




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө